Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Коби Грауман театрт

Холливүүдэд орших Грауманы Хятад Театрын гадна орших оддын гарын хээ бүхий алдарт хэсгийг бид сайн мэднэ. Холливүүдийн урлагийн оддын гарын хэмжээ энд их бий. Харин спортынхны төлөөлөл болсон анхны гарын хээ тэнд заларсан байна. Лос Анжэлэс Лэйкэрс багийн алдарт тоглогч Коби Брайнтад энэхүү хүндлэл ирсэн байна. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр түүний гарын хээ бүхий дардсыг байрлуулах ёслол болох гэнэ. Бүх оддын тоглолтын үеэр болох энэ арга хэмжээг толк шоуны алдарт хөтлөгчид болох Жимми Киммел, Жорж Лопэс нар хөтлөх болжээ.

Грауманы театрын гадна 1920-д оноос эхлэн 200 гаруй оддын гарын болон хөлийн хэвийг аван дардас бүхий хэсгийг байгуулсан байдаг. Брайнт Холливүүдийн кино компаниудтай холбоогүй, анхны дардасны эзэн боллоо.

Түүний хувьд НБА-н аваргыг 5 удаа, улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал, НБА-н финалын шилдэг тоглогчийн шагналыг 2 удаа хүртсэн алдартай тоглогч. Энэ улиралд тэрээр Хаким Олажьювоныг гүйцэн лигийн бүх цагийн түүхэн дэх онооны лидерүүдийн 8-р байрт орж ирсэн.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж