Хүний наймаачдын шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Хүний наймаачдын шүүх хурал хойшлов

Бусдыг хил дамнуулан худалдаалсан хэргийн шүүгдэгч  Г.Батдэлгэр, н.Бүрнээбаатар, Б.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Энэбиш эрүүл мэндийн байдлын улмаас оролцох боломжгүй болсон тул шүүх хурлыг ирэх гуравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Өнөөдөр товлогдсон шүүх хуралд улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгчээр М.Алдар нар оролцох байв. Уг хэргийн талаар тодруулбал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2007 онд  хохирогч Б-г   Замын-Үүд хилийн боомтоор дамнуулан Малайзад аваачиж худалдсан хэрэгт Г.Батдэлгэр нарын таван хүн  холбогдсон юм байна. Тэдэнд эрүүгийн хуулийн 113.2-оор хэрэгт татжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж