“ITB Berlin” үзэсгэлэнд Монголчууд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“ITB Berlin” үзэсгэлэнд Монголчууд оролцоно

Герман улсын Берлин хотноо ирэх сарын 9-15-ны хооронд “ITB Berlin” олон улсын үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцох гэнэ. “ITB” олон улсын үзэсгэлэнд Монголоос төрийн шагналт Ш.Чимэгдорж, Ц.Цэгмид, МУЭ-ийн шагналт зураач Н.Адъяабазар, Д.Батмөнх, Б.Төмөрбаатар, Ц.Нарангэрэл, А.Чадраабал, Ц.Эрдэнэцог, залуу зураач О.Энхтайван нар оролцож, үзэсгэлэнгээ гаргах аж. Мөн энэ үеэр Монголын үзэсгэлэн болон соёл урлагийн иж бүрэн арга хэмжээнүүд болох юм. Үзэсгэлэнгийн эхний өдөр тусгайлан зохион байгуулах “Монголын форум” нь аялал жуулчлал төдийгүй улс төр, бизнесийн шийдвэр гаргагчдад Монгол улсын аялал жуулчлалын талаар мэдээлэл хүргэх чухал арга хэмжээ байх болох юм. Монгол улсыг 2011 оны Берлиний ITB үзэсгэлэнд соёлын түнш орноор оролцох бэлтгэлийг хангах, улмаар амжилттай оролцоход Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ) хамтран ажиллаж, туслалцаа үзүүлж байгаа аж.

 М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж