Сунгалтгүй цахим картаар үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Сунгалтгүй цахим картаар үйлчлэхгүй

Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг оюутнуудын цахим картыг сунгах ажил 82 хувьтай байна. Ихэнх сургуулиуд энэ сарын 14-нөөс хичээл эхэлсэн, зарим их дээд сургуулийн амралт дуусаагүй, ахлах ангийн оюутнууд дадлагатай байгаа зэргийг харгалзан үзэж цахим картыг ирэх сарын нэгнийг хүртэл сунгахаар холбогдох байгууллагууд шийдвэрлэжээ.

Ирэх сарын нэгнээс эхлэн сунгалтгүй цахим картаар үйлчлэхгүй болохыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас анхааруулж байна. 2011 онд нийтийн тээврийн хэрэгслээр 96 мянган оюутан зорчих эрх бүхий цахим картаар үйлчлүүлдэг аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж