Skype хамрах хүрээгээ тэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Skype хамрах хүрээгээ тэллээ

Хэрэглэгчид Skype-д өмнө нь 200,000 гаруй байршлаас холбогдож, ашиглах боломжтой байсан бол энэ оноос эхлэн Skype компани хүрээгээ улам тэлж, 500,000 гаруй байршлаас холбогдох боломжтой болж байна. Skype компани төлөвлөгөөний дагуу эхлээд 500 олон улсын нисэх буудлууд, 30,000 гаруй зочид буудал болон бусад газруудад төлбөртэй Wi-Fi бүсүүдийг байгуулах ажээ. Wi-Fi бүсийн нэг минутын төлбөр ойролцоогоор 0.05-0.19 ам.долларын хооронд байх юм. Энэхүү шинэ үйлчилгээ нь жуулчдад маш тохиромжтой бөгөөд тэднийг онгоцоо хүлээх хэсэг хормын дотор бүтэн цагийн төлбөр төлж хэдхэн и-мэйль шалгахын оронд минутаар хэмжиж төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Түүнчлэн Skype 3G сигнал муу хүлээн авдаг смартфонуудад зориулж Skype аппликэйшнийг зохион бүтээжээ. Энэхүү аппликэйшнийг утсан дээрээ суулгасан тохиолдолд утасны цэнэг болон дата хэрэглээг маш бага зарцуулдаг ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж