Таблетад зориулсан видео засварлах програм

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Таблетад зориулсан видео засварлах програм

Google-ийн Эрик Шмидт Android Honeycomb үйлдлийн системтэй таблетуудад зориулсан Movie Studio нэртэй видео бичлэг засварлах програмыг танилцууллаа. Таблетийг нэг хэвийн хэрэглээнд ашиглах хандлагыг өөрчлөхийн тулд Google  компани таблетад зориулсан аппликэйшнийг бүтээсэн байна.

Шинэ аппликэйшнийг хамгийн анх Motorola Xoom-д суулгасан бөгөөд Барселонд болсон Mobile World Congress дээр туршиж үзүүлжээ. Туршилтын үеэр эхлээд Picasa-д оруулсан зургуудыг таблетруу татаж, цагийн зүүний дарааллаар байршуулан бөгөөд улмаар видео эвлүүлэг хийсэн нь маш амжилттай болжээ. Харин Google уг програмыг худалдах үнэ болон худалдаанд гаргах өдрийг хараахан товлоогүй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж