Даунинг стритэд хархны ангууч ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Даунинг стритэд хархны ангууч ирлээ

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон гэртээ шинэ муур тэжээж эхэлжээ. Табби хэмээх үүлдрийн Ларри нэрт дөрвөн настай муурыг Их Британийн ерөнхий сайд Баттерсигийн муур нохой тэжээдэг газраас авсан байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол энэ муурыг ерөнхий сайдын гэрийн гадаа том гэгчийн харх явж байхыг харснаас хойш долоо хоногийн дараа авчирсан аж. Харин Ларри муур одоо Даунинг стритийн 10-р байр буюу ерөнхий сайдын өргөөний орчим бүгсэн хархнуудыг хэрхэн цөөрүүлэхийг харах л үлджээ. Ямар ч байсан Ларри муур тоглоомнуудыг бол сайн   “барьж “ байгаа гэж Даунинг стритийн ажилчид магтаж байгаа гэнэ. Ер нь сүүлийн үед Их Британийн ерөнхий сайдын гэр орноор бөөс харх гээд элдвийн амьтад “эргэлдэх” болсон тул яаралтай арга хэмжээ авч байгаа аж.

Видеог энд дарж үзнэ үү.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж