Хятад улсад Арабын орнуудад гарсантай адил цахим сүлжээгээр дамжсан эсэргүүцлийн хөдөлгөөний уриалгууд гарч эхэлжээ. Тэрхүү уриалгууд нь тус улсад “Мэлрэг цэцгийн (жасмины) хувьсгал” хийхийг уриалж эхэлсэн байна. Энэ он-лайн хувьсгалын сүлжээ Хятадын хэд хэдэн томоохон хотуудад тархаж байгаа аж. Уриалгад “ бид хоол хүнстэй байхыг, ажилтай байхыг,гэр оронтой байхыг бас шударга ёсыг хүсэж байна” гэсэн байжээ. Энэ уриалга нь анхлан АНУ-д төвтэй хятад хэлээр гаргадаг вэб-сайтаас тараагдсан бөгөөд Хятадын бичил блогуудад тархсан байгаа гэнэ.
Цахим хувьсгал газар авахаас сэргийлсэн цагдаагийнхан Шанхай хотод гурван ч идэвхтэнийг баривчалсан гэж мэдээлэгдэж байна. Хоёр ч хотод цагдаа нар хэсэг бүлгээрээ цугларсан хүмүүсийг тарааж байжээ. Шанхайд байсан ВВС-ийн сурвалжлагчийн хэлснээр бол баривчлагдсан нэгэн хүн “намайг яагаад баривчалж байгаа юм бэ, би ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ” гэж орилж байсан гэнэ. Хятадлын холбогдох байгууллагууд нь интернетийн сүлжээнд хяналтаа чангатгаж “мэлрэг цэцэг” гэсэн үг орсон бүх хайлтыг хааж байгаа ажээ.
М.Наст