Flyer Android 2.4 платформ дээр суурилна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Flyer Android 2.4 платформ дээр суурилна

HTC компани анхны таблетийн загвар Flyer-т Google Honeycomb-ийн оронд Android 2.4 үйлдлийн систем суулгах болсноо мэдэгдлээ. HTC одоогийн байдлаар шинэ таблетийн нүүрний хэсэг дээр ажиллаж байгаа бөгөөд Android 3.0 буюу Honeycomb нь Flyer таблетад тохиромжгүй гэж үзжээ.

HTC Flyer нь 1.5GHz-ийн нэг цөмт CPU, 1GB багтаамжтай RAM-тай бөгөөд өнгөний хувьд цайвар өнгөтэй юм. Харин таблетийн дэлгэц нь 7 инч хэмжээтэй, 1024 x 600 нягтралтай мөн мэдрэгчтэй ажээ. Flyer нь ар талдаа 5 мегапикселийн зураг авах зориулалттай камер, нүүрэн талдаа 1.3 мегапикселийн видео дуудлага хийх зориулалттай камертай ажээ. Таблетийн зай нь урт хэмжээний видео бичлэг тоглуулахад хангалттай хүрэлцэнэ гэж HTC мэдэгдсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж