М.Нарагийн бас нэг авьяас

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

М.Нарагийн бас нэг авьяас

Монголын рок попын хамгийн “sexy” дуучдын нэг М.Нара хаа ч явсан өөрийнхөөрөө байж чаддаг нэгэн. Тэрбээр дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд олон төрлийн авьяастай. Тэгвэл түүний бас нэгэн нууц авьяас ил гарлаа. Тэрбээр шаггүй зураач гэдгээ саяхны нэгэн телевизийн нэвтрүүлгийн үеэр харуулав. Учир нь тус нэвтрүүлэгт М.Нараг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг зурах даалгавар өгсөн юм. Харин дуучин М.Нара Барак Обамаг тун дажгүй зурж, шаггүй зураач гэдгээ харуулаад амжсан. Япон улсад сурч байгаа түүний хувьд одоогоор амралтаа эдэлж, гэртээ байгаа нь энэ юм. Удахгүй Япон улс руу явах дуучин бүсгүй Монголд байх хугацаандаа зүгээр суусангүй шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа төдийгүй шоу тоглолтуудад оролцож байгаа юм. Хамгийн сүүлд “Нэгэн зүгт” хамтлагийн анхны бие даасан “Би чамд хайртай” тоглолтод оролцож, ая дуугаар мэндчилгээ хүргэсэн.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж