Мексикт АНУ-ын офицеруудыг бууджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Мексикт АНУ-ын офицеруудыг бууджээ

АНУ-ын цагаачлалын болон хилийн албаны ажилтнуудыг Мексикийн нийслэл орчимд явж байхад нь буудсан байна. АНУ-ын тусгай ажилтнуудын нэг нь нас барж харин нөгөөдөх нь амьд үлджээ. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол  АНУ-ын тусгай ажилтнуудын сууж явсан машин мексикийн цэргийн харуулын дэргэдүүр өнгөрөх үед гал нээсэн гэж мэдээлж байгаа юм. Энэ хэрэг явдлыг АНУ-ын засаг захиргаа туйлын “цочирдон” хүлээж авсан гэж АНУ-ын дотоод хэргийн сайд хатагтай Наполитано мэдэгдсэн байна. Одоогоор хэрэг явдлыг АНУ-ын тал Мексикийн засаг захиргаатай хамтран мөрдөж эхэлжээ.

Видеог энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж