“Ф.Шопен ба XXI зууны Монгол”-ын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Ф.Шопен ба XXI зууны Монгол”-ын талаар мэдээлэл хийнэ

Энэ жил нэрт хөгжмийн зохиолч Фредрих Шопений мэндэлсний 201 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд “Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан анх удаа Монголд болох гэж байна. Тэмцээн  өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох юм. Энэ талаар өнөөдөр Хөгжим бүжгийн коллежоос 14.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийх юм. Тэмцээнд Польш, ОХУ, БНСУ, БНАСАУ, Итали зэрэг улсаас 40 гаруй төгөлдөр хуурч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа төдийгүй, тэмцээний шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, профессор Карол Раживонович болон Монгол, ОХУ-ын мэргэжилтнүүд ажиллахаар гэнэ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж