“Урлан-10″ маргааш өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Урлан-10″ маргааш өндөрлөнө

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш “Урлаг 10” хамтарсан үзэсгэлэн энэ сарын 11-нд нээлтээ хийж, уран зураг сонирхогчдын хөлд дарагдаад байгаа билээ.
Энэхүү үзэсгэлэнг зураач Я.Оюунчимэг үе, үеийн шавь нартайгаа хамтран гаргаж байгаа ба 30-аад уран бүтээлчийн 100-гаад уран бүтээл үзэгчдийн нүдийг баясгаж байна.
Я.Оюунчимэг нь Дүрслэх урлагийн дунд сургууль, Санкт Петербургийн Репинийн нэрэмжит уран зургийн академийг төгссөн авьяаслаг зураач, чадварлаг сурган хүмүүжүүлэгч юм. Зураач Я.Оюунчимэг нь 1978-2008 онуудад Дүрслэх урлагийн дунд болон Дүрслэх урлагийн дээд сургуульд тасралтгүй 30 жил багшлах хугацаандаа нийт 80 гаруй шавь төгсгөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж