Өвөрхангайн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн үзэсгэлэн нээгдлээ

Монголын уран зургийн галерейд Өвөрхангай аймгийн музейн уран сийлбэрүүд болон ”Гараг” студийн сэтгүүлч Г.Бадамсамбуугийн тус аймгийн бүх сумдын байгалийн гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн гурав хоногийн турш үзэгчдийн хүртээл болж, өнөөдөр өндөрлөх гэж байна.  Энэхүү үзэсгэлэнг Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Өвөрхангай аймгийн Музей хамтран аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан аж.
Уг үзэсгэлэнд  С.Сэнгээгийн Өвөрхангай аймгийн ан амьтан байгалийг дүрсэлсэн “Баян байгаль” “Уурхайчин”, “Ум модон толгойтой хөөрөг”,  “Тэмээ сургагч”, Л.Доржийн “Орхоны хүрхрээ”, “Таван эцэг мал”, “Аргал угалз”, “Уургач” зэрэг бүтээлүүд багтсан байна.  Мөн маш уран нарийн сийлбэрлэсэн “Гомбо” бурхан, үлгэрээс сэдэвлэсэн “Муур багш” зэрэг төрөл бүрийн мод, чулуу, ясаар сийлсэн сийлбэрүүд дэлгэгдсэн байсан.

Монгол улсад сийлбэрийн төрлөөр гавъяат цол хүртсэн Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар Л.Чуваамэд нарын таван алдартан байдаг бөгөөд бүгд Өвөрхангай нутгаас төрөн гарсан. Өвөрхангай аймгийн сийлбэрийн урлал нь одоо уламжлагдаж хөгжиж байгаа бөгөөд Хархорин, Хужиртын урчууд сийлбэрээр гайхагдсаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж