Возняцки Дубайд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Возняцки Дубайд түрүүлэв

Данийн теннисчин Каролина Возняцки WTA Dubai Tennis Championships тэмцээний финалд ОХУ-ын Светлана Кузнцеваг дараалан хоёр сетэд буулган авснаар улирлын анхны цомоо хүртлээ. Тоглолт 75 минут үргэлжилж, Возняцки 6-1; 6-3 харьцаатай “Их дуулга”-ын эзэнг буулган авснаар дэлхийн чансааг дахин тэргүүлэхээр болж байна. Тэрбээр ийнхүү карьерынхаа 13 дахь цомыг өргөсөн бөгөөд тоглолтын дараа “Хэрэв хичээвэл надад боломж бий гэдгийг мэдэж байсан. Эргэн ирж сайн тоглосондоо баяртай байна” хэмээн ярьжээ.

Мөн энэ үеэр Францын Марсель хотноо болсон ATP Marseille Open тэмцээний финалд Робин Сёдерлинг Хорватын Марин Чиличийг буулган авснаар аваргалжээ. Өнгөрсөн долоо хоногт Роттердамд түрүүлж, тэрний өмнө Брисбейнд аваргын цом өргөсөн, дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт бичигдээд буй Швед теннисчин аваргын төлөөх тоглолтод 6-7; 6-3; 6-3 харьцаатай хожсоноор ганцаарчилсан төрөлд ес дэх цомоо хүртлээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж