Монгол хоёр сая хар тугалганы нөөцтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Монгол хоёр сая хар тугалганы нөөцтэй

Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар манай улсын өнөөгийн мэдэгдэж буй хар тугалганы нөөц хоёр сая орчим тонн гэнэ. Үүнд, Өмнөговийн Хартолгойн орд, Хэнтийн Мөнгөн-Өндөрийн орд, Дорнодын Улааны орд, Цавын орд, Баян-Өлгийн Дулаанхар уулын илрэл зэргийг дурдаж болно.  Тухайлбал, Хартолгойн орд 67 тонн мөнгө, 24 мянган тонн хар тугалганы нөөцтэй гэж тогтоогдсон байдаг. Хар тугалга дангаараа орших нь ховор. Цайр, мөнгө, кадми, сурма, мишяк гээд дагалдах металлтай. Алт дагалдах нь ч бий. Ихэнхдээ цайр, хар тугалга хоёр дагалдаж оршдог юм. Тийм учраас полиметалл гэж нэрлэдэг. Хар тугалга үйлдвэрлэгч топ таван орон нь БНХАУ, АНУ, ХБНГУ, Англи, Япон бөгөөд дийлэнх буюу 66 хувь нь Ази, Америк тивд ногдож байна. Топ таван компани болох “BHP Billiton”, “Xtrata”, “Doe Run Company”, “Teck Comingo”, “Minera Volcan” нь дэлхийн үйлдвэрлэлийн 44 хувийг гаргаж буй гэсэн мэдээ бий. Дэлхийн хамгийн том хар тугалганы уурхайнуудад тооцогдох Cannington /Австрали/, Doe Run /Перу/, Red Dog /АНУ/, Mt Isa /Австрали/, Brunswick /Канад/ нь жилд 910 мянган тонн баяжмал гаргадаг гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж