Шинжээчийн хэргийг түтгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Шинжээчийн хэргийг түтгэлзүүлжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн хилийн отрядын дарга асан хурандаа Б.Батболд өөрийн удирдлага дор ажиллаж байсан дэслэгч Б-г  зодож амь насыг хохироосон хэрэгт дүгнэлт гаргасан  шинжээч  эмч  гэдэсний сүреэгээр нас барсан тухай худал дүгнэлт гаргаснаар эрүүгийн хэрэгт татагдсан юм.  Харин саяхан уг хэргийг прокурорын хяналтын шатанд түтгэлзүүлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хурандаа Б.Батболд дэслэгчийг зодож амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүхээс хянан хэлэлцэж гэм буруутай үйлдэлд нь  11 жилийн хорих ял оноосон билээ.

Д.Хаш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж