“Хүннүгийн язгууртнууд” үзэсгэлэн нээгджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Хүннүгийн язгууртнууд” үзэсгэлэн нээгджээ

Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарын зарлигаар энэ жилийг төр ёсны их баяр болгон тэмдэглэх зарлиг гаргасан.
Энэхүү түүхт ойд зориулан “Хүннүгийн язгууртнууд” үзэсгэлэн Монголын үндэсний түүхийн музейд нээгдээд байгаа ба энэ сарын 20-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох аж.
Уг үзэсгэлэнд эртний Хүннү гүрний эхэс дээдсийн хэрэглэл тухайн үед эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлүүд, Ноён уул, Гол мод, Гол мод -2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор дахь хүннүгийн язгууртны булшнаас илрүүлсэн шинэ олдворуудыг дэлгэн тавьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж