Замын компаниудыг нэгдэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Замын компаниудыг нэгдэхийг уриалав

Монгол улсад дэлхийд нөөцөөрөө гайхагдах олон орд газрууд эдийн засгийн эргэлтэнд орж байгаатай уялдан Монгол улсын дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт их бүтээн байгуулалт өрнөж байна. Монгол улсын Засгийн Газраас санаачилсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр  2010 онд УИХ- аар батлагдан бодит ажил болон өрнөх эхлэл тавигдаад байгаатай холбогдуулан “Монголын авто замын компаниудын нэгдэл”  Консорциумаас авто замын тусгай зөвшөөрөл бүхий үндэсний компаниудыг нэгдэж бүтээн байгуулалтын ажилд хамтран оролцохыг уриалжээ.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 5572 км хатуу хучилттай авто зам, 997 км хурдны зам, 1100 гаруй км төмөр замын далангийн барилга байгууламжийн ажлууд зэрэг техник тоног төхөөрөмж, санхүүгийн томоохон хүчин чадал шаардсан төслүүд хэрэгжих аж.  Ажиллах хүч, техникийн бололцоо, санхүүгийн томоохон чадавхи шаардсан энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гадаадынхан бус  Монголын үндэсний авто замын компаниуд гардан хийх зайлшгүй шаардлагатай байгааг “Монголын авто замын компаниудын нэгдэл” консорциумиас онцолжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж