Афганистан дахь Америк цэргийн хобби

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Афганистан дахь Америк цэргийн хобби

Афганистаны Кандагарт алба хааж байгаа нэгэн Америк цэрэг чөлөөт цагаараа өөрийн олсон хаягдал төмөр, эрэг шураг бусад зүйлсийг ашиглан тоглоомон роботуудыг хийдэг ажээ.

Америк цэрэг эр өөрийн олсон зүйлсээр робот хийж, чөлөөт цагаа өнгөрөөдөг нь түүнд стрессээ тайлж, амрахад нь хамгийн их тус нэмэр болдог байна. Түүний бүтээсэн роботон тоглоомууд өөрт нь төдийгүй салааных нь нөхдөд ч аливаа аймшигт хэрэг дурсамжуудаас хол хөндий байхад нь тусалдаг бөгөөд Кандагар нутгийн хүүхдүүд ч тоглоомон роботуудыг ихэд сонирхон тоглох дуртай тул Америк цэрэг өөрийн хоббигоороо ихэд бахархдаг тухайгаа интернэт эх сурвалжид өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж