Билл Рассэлл энгэрээ мялаалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Билл Рассэлл энгэрээ мялаалаа

АНУ-н нийслэл Вашингтон хот, цагаан ордон. Нэгдсэн улсын анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама хуучин ерөнхийлөгч, 14 урлагийн зүтгэлтэн, тамирчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид тэргүүтэй хүмүүст “Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон”-г гардууллаа.  Улсынхаа төрийн тэргүүнээс өндөр хүндлэл хүртсэн эрхмүүдийн дунд НБА-н домогт тоглогч Билл Рассэлл багтсан байна. Эрх чөлөөний одон нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний төрөөс иргэддээ олгодог хамгийн том шагнал аж.

Билл Рассэлл нь NBА-ын түүхэн дэх хамгийн анхны өнгөт арьст дасгалжуулагч болон түүхэнд үлдсэн. Түүнээс гадна тэрээр НБА-н анхны эринийг бий болгогч Бостоны гол тоглогч байсан билээ. Тэрээр НБА-н аваргыг 11 удаа, улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг тав, 12 удаагийн “Бүх одод” тоглогч юм. Түүхэнд үлдсэн агуу тоглогчийн сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь Африк гаралтай ерөнхийлөгч үнэлжээ. Рассэлаас гадна дэлхийн тэргүүн тэрбумтан асан Воррэн Баффит эдийн засгийн хөгжилд, Нэгдсэн улсын ерөэхийлөгч асан Жорж Буш улс төрд оруулсан хувь нэмрээрээ энэ шагналыг гардан авсан байна. Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр ерөнхийлөгч Обама “Шилдгүүдийн шилдгүүдэд шагнал өгч байгаадаа баяртай байна” гэж онцолсон байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж