Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Тур оф Оман эхэллээ

Өнгөрсөн анх удаа зохиогдож байсан Тур оф Оман тэмцээн өчигдөр эхэлжээ. Олон улсын дугуй холбооны Азийн тур тэмцээний нэг хэсэг болон өнгөрсөн жилээс зохиогдож эхэлсэн Тур оф Оман олон өдрийн дугуйн уралдаан өчигдөр нээлтээ хийлээ. Өнгөрсөн жил болсон эхний уралдаанд Швецарийн нэрт дугуйчин Фабиан Кансиллара түрүүлж энэ тэмцээний анхны аваргаар тодорч байсан юм. Энэ жилийн нээлтийн гараа Оманаас Савади хот хүртэл 158 км зайд үргэлжилсэн юм. Замын ихэнх хэсэг орон сууцны хороолол дундуур үргэлжилж байсан болохоор дугуйчин салхинаас эмээх зүйлгүй уралдсан юм. Өөрөөр хэлбэл энэ нь спринтүүдэд тун тохирсон зам байсан юм. Уралдааны 50 дахь км –ээс эхлээд толгойн грүппд Бельги дугуйчин Пэтр Сэрри, Рабобанкын Тео Бос, HTC high road багийн Марк Кавэндиш нар тасарч эхэлсэн байна. Нийт замын туршид эдгээр дугуйчид тэмцээнийг тэрүүлсэн хэвээр байсан бөгөөд 3цаг 38 мин 19сек –ын амжилтаар Рабобанк багийн спринт Тео Бос гарааны тэргүүлэгч болжээ. Харин дараагийн байруудад Марк Кавэндиш, Пэтр Сэрри нар хурдалсан байна. Нийт 6 гараагаар 838 км зайд уралдах Тур оф Оман уралдааны дараагийн гараа өнөөдөр явагдаж байгаа юм.  

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж