Швейцарь хүү анхны түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Швейцарь хүү анхны түрүүгээ авлаа

Швейцарь улсын Лэйсин хотноо болж буй снөүбордын нээлттэй тэмцээн нь Европын цувралд багтдаг чансааны хувьд нилээд том тэмцээн юм. Өчигдөр зохиогдсон энэхүү тэмцээний нь цаг агаарын тун таатай нөхцөлд зохиогдсон нь тамирчдын амжилтанд ч эергээр нөлөөлж байсан юм. Гэхдээ энэ тэмцээний шуугианы эзэн нь 15 настай Швейцарь хүү Люшн Коч байсан юм. Тэрээр снөүбордыг тун чадамгай эзэмшсэн гэдгээ харуулж арагш хийх эргэлтээрээ хамгийн өндөр оноог авсан төдийгүй, нийлбэр 1260 оноог авснаар тэмцээний аваргаар тодорсон юм. Харин удаах байранд Финляндын тамирчин Ристо Маттила, Шведын Никлас Маттсон нар орсон байна. Лэйсины нээлттэй тэмцээн нь Европын тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналтайд тооцогддог бөгөөд 15 настай Люшн Коч 10 мянган ам.долларын шагналыг хүртсэн байна.     

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж