Дэлхийн цомын тэмцээн Москва хотноо

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн цомын тэмцээн Москва хотноо

Цанын чөлөөт үзүүлбэрийн дэлхийн цомын тэмцээний ээлжит гараа Оросын холбооны улсын Москва хотноо зохион байгуулагдсан байна. Энэ удаагийн гарааны гол баатар нь Дэлхийн аваргын хүрэл медальт Беларусын тамирчин Антон Кушнир байлаа. Дэлхийн цомын тэмцээнд төдийлөн амжилт гаргаж чадахгүй байсан Кушнир энэ удаагийн гарааны хамгийн даад онооны эзэн болж чадсан байна. Тэрээр өөрийн үзүүлбэрүүдыг төгс хийсэн бөгөөд  2 удаагийн харайлтаас 119.9 оноог авсан байна. Эрэгтэйчүүдын төрлийн удаах байранд Украйины Станислав Кравчук орсон бол түүнээс 2.5 оноо дутуу Хятадын Гуан Фу Күй гуравдугаар байранд орсон байна.Харин эмэгтэйчүүдын хувьд манай урд хөршийн тамирчин Шин Жиан гуравдугаар байранд, Украйны Ольга Волкова 2-р байранд харин 93.06 оноогоор АНУ-ын тамирчин Эмли Күүк түрүүлж, шагналийн тавцанд гарсан байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж