Нохойтой чарганы ДАШТ болно

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Нохойтой чарганы ДАШТ болно

Аляскийн хойгоос гаралтай нохойтой чаргны ээлжит Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар болсон байна. 10 дахь удаагийн Нохойтой чаргны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй эхэлнэ. Төв Словакийн Доновали цанын баазад зохион байгуулагдах гэж байгаа энэ уралдаанд одоогийн байдлаар 150 орчим чаргачид оролцохоор мэдүүлэгээ өгөөд байгаа гэнэ. Тэмцээн эхэлэхээс 4 хоногийн өмнө буюу өчигдөр Олон улсын нохойтой чарганы холбооноос тэмцээний бэлтгэл ажилтай танилцсан бөгөөд маш сайн гэсэн үнэлгээг өгчээ. Энэ амралтын өдрүүдээр зохион байгуулагдах Дэлхийн аваргад оролцогчид эхнээсээ Словакд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд “Хаски” үүлдрийн нохдоо дагуулан иржээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Польшийн Моника Ставовскийг энэ жилийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцож байгаа бөгөөд Голландын чаргачин Родрик Гласта ч “Грийнланд” үүлдрийн хүчтэй нохдоо дагуулан ирсэн нь олны анхаарлыг тун ихээр татаж байгаа юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж