Гишүүд “Мон-Атом”-тай танилцана

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Гишүүд “Мон-Атом”-тай танилцана

Намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооноос  хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байна.  Тодруулбал, тус байнгын хорооноос Замын-Үүдийн гааль, чөлөөт бүсийн үйл ажиллагаа, Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт болон “Мон-Атом” компанийн үйл ажиллагаатай тус тус танилцах гэнэ. Мөн  Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2010 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх,  “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тайлан-мэдээллийг нээлттэй сонсгол хэлбэрээр сонсохоор төлөвлөжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж