Үнэртэй ус шингээсэн цамц худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Үнэртэй ус шингээсэн цамц худалдаанд гарлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үнэр бол эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах маш хүчтэй зэвсэг.  Та ч бас тааламжтай сайхан үнэр ханхлуулж, бусдын мэдэмжийг хөглөхийг хүсдэггүй гэж үү?  Otoko Kaoru хэмээх Японы загварын нэгэн компани үнэртэй ус шингээсэн цамц үйлдвэрлэж эхэлжээ. Уг цамцыг өмсөхөд үнэртэй ус нь биеэс ханхалдаг аж.

    Арван удаа угаасан ч үнэр нь гарахгүй уг цамц худалдаанд 35 ам долларын үнэтэй гарч эхэлсэн байна. Хөлсний үнэрээ дарахын тулд заавал шүршүүрт орж, ариун цэврийг сахидаг байсан цаг ард хоцорч байгаа бололтой.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж