Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Автын үзлэг эхэллээ

Автын үзлэг өнөөдрөөс эхэлж байна.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 150 мянган тээврийн хэрэгсэл байгаа учраас авто үзлэгийг эрт эхлүүлэхээр болжээ.  Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч. Батын хэлж буйгаар жил бүр нийслэлд 20 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа аж. Машины тоо ийнхүү эрс нэмэгдсэн тул иргэдийг  чирэгдүүлэхгүй байх  үүднээс есөн дүүрэг болон оношлогооны гурван төв дээр энэ сарын 16-наас зургадугаар сарын нэгнийг хүртэл автын үзлэгийг явуулж татвар хураамжийг авахаар төлөвлөсөн байна.  Энэ жилийн хувьд татварын хэмжээ 25-50 хувиар нэмэгдсний зэрэгцээ агаарын бохирдлын татвар нэмж авах гэнэ.  Тухайн машины үйлдвэрлэсэн он сар насжилтаас шалтгаалан агаар  бохирдуулсны хувь хэмжээг тооцох нь байна.  Харин авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс 9,4 тэрбум төгрөгийг нийслэлийн замын санд оруулна гэж тооцоолжээ. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж