Рауль европын мэргэн бууч

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Рауль европын мэргэн бууч

Өчигдөр шөнө болсон өөр нэгэн тулаан Испанид болсон. Талбайн эзэн Валэнсия, зочноор Германы Шалькэ 04 Мэстаяа цэнгэлдэхэд зочилсон юм. Тоглолтыг Валэнсия Робэрто Солдадогийн 17 минутанд оруулсан гоолын ачаар тэргүүлж эхэлсэн ч, Шалькэгийн Рауль Гонзалес 64 минутанд тэнцээний гоолыг оруулснаар тоглолт 1:1-ээр өндөрлөжээ. Рауль ийнхүү УЕФА-аас зохион байгуулдаг Аваргуудын лиг болон Европа лигийн тэмцээнүүдэд хамгийн их гоол оруулсан хөлбөмбөгчиний амжилтыг ганцаар эзэмшихээр болж байна. Филиппо Инзагитай хамт 70 гоол оруулаад байсан Раул одоо 71 гоолтой мэргэн бууч нь боллоо.

Бичлэг үзэх

Фото үзэх

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж