“Цэнхрүүд” хожигдох шахав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Цэнхрүүд” хожигдох шахав

Лондоны хоёр баг Английн Премьер лигийн 27 дугаар тойргийн сүүлийг мушгиж тоглоход “Фулхэм”-ийн Демпси сүүлийн минутад чөлөөт цохилт гүйцэтгэсэн ч багтаа ялалт авчрах сайхан боломжоо ашиглаж чадсангүй. Энэ цохилтыг  “Челси”-гийн хаалгач Чех ур чадвар гарган хааснаар багаа аварч, тоглолт ч өндөрлөлөө. “Челси”-гийн үндсэн бүрэлдэхүүнд Торрес гарч Дрогба сэлгээнд суув. Гэвч нэг их удалгүй энэ Торресийг Дрогбагаар сольсон. “Алтан жаал”-ын тоглолтыг харахад өмнөх шиг ээ сайн биш болжээ. Харин шинэ хамгаалагч Луис тоглолтын турш сайн тоглосон. Өөрийгөө ямар үнэ цэнтэй тоглогч вэ гэдгээ хоёр дахь удаагаа харууллаа. Сүүлчийн хоромд Демпсиг дэгээдэн чөлөөт цохилт заалгасныг эс тооцвол шүү дээ. Хэрвээ Демпсигийн цохьсон бөмбөг хаалганд орсон бол Луис багийн хожигдолд гол буруутан нь болох байлаа. Азаар тийм зүйл болсонгүй. 94 минутын турш хоёр баг нэг ч гоолгүй хуурай тэнцэж, нэг оноо авсан. Ингэснээр 27 дугаар тойргийн дараахь байдлаар “Челси” 45 оноотой премьер лигийн жагсаалтын тавдугаар байр руу ухарлаа.

Б.Мөнхзул.

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж