Хурандаа н.Мягмаржавыг яллагдагчаар татлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Хурандаа н.Мягмаржавыг яллагдагчаар татлаа

2008 оны долдугаар сарын 1-ны үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгт  Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нараас гадна  нэмж Эргүүл хамгаалалтын газрын хурандаа  асан н.Мягмаржав, дэслэгч н.Ганболд, хошууч н.Мөнхбат,  тусгай үүрэг гүйцэтгэгч н.Мандах нарыг  яллагдагчаар татсан тухай баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Уг хэргийг өнгөрөгч арваннэгдүгээр сараас  Улсын ерөнхий прокуорын даалгавараар сэргээн шалгаж эхэлсэн бөгөөд дээрх албан хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж