Японыг хоолны хордлого айлгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Японыг хоолны хордлого айлгаж байна

Японы Хоккайдо мужийн есөн сургуульд хоолны хордлого гарсны улмаас 950 хүүхэд нэгэн зэрэг өвчилжээ. Тус мужийн Айванизава хотын 13 хүүхэд эмнэлэгт хүргэгдэн очсон бол 48 багш болон сургуулийн ажилтнууд мөн хордлого авч өвдсөн байна. Энэ хэрэг явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхэлсэн бөгөөд ийм олноороо хордлого авсанд япончууд маш их цочирдож байгаа бололтой. Ингэж олон хүн зэрэг хордсоныг Айваназава зэрэг хотуудын олон сургууль үдийн хоолоо нэг л хоолны газраас авсантай холбоотой гэж орон нутгийнхан үзэж байна. Хэдийгээр ноцтой уршиг болоогүй ч олон хүн ийнхүү хордсоноос болж япончууд хоолондоо анхаарал тавих болж байгаа гэнэ. Сурагчдын идсэн хоолны гол цэс нь япон хоолны түгээмэл брэнд болох мисо шөл, салат болон япон улаан лууван байсан аж.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж