Цаначдад шагналын хур буулаа

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Цаначдад шагналын хур буулаа

Монголын цаначид Азийн өвлийн спортын VII наадамд өмнө нь байгаагүй өндөр амжилт үзүүлсэн. Ялангуяа цаначид шинэ төрлөөр найман медаль хүртсэн нь энэ жилийн онцлог үйл явдлын нэг яах аргагүй мөн. Амжилт гаргасан тамирчдаа хүлээн авч амжаагүй байсан Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний олимпийн хороо, цанын холбооныхон өчигдөр цаначдадаа баяр хүргэж шагналаа. Цанын шигшээ багийн тамирчдыг “Спортын алдар”-аар энгэрийг нь цоолсон бол холбооных нь зүгээс нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов. Харин Засгийн газрын тогтоолын дагуу Азийн наадмаас медаль хүртсэн тамирчдын мөнгөн урамшууллыг ирэх долоо хоногт өгөх гэнэ. Тамирчдаа бэлтгэл сургуулилт хийх боломжоор нь хангаад өгвөл ямар ч том тэмцээнээс медаль хүртэх бүрэн бололцоотой гэдгийг энэ удаагийн Азийн өвлийн спортын наадам харууллаа.

Б.Мөнхзул.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж