Мөнхийн хотын талбай зөөлөн биш

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Мөнхийн хотын талбай зөөлөн биш

Рома өнөө шөнө Украйны аварга Шахтёр Донецкийг өөрийн олимпийн цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авах гэж байна. Тэд өнгөрсөн амралтын өдөр Сери А лигийн 25-р тойрогт Наполиг хүлээн авч 2:0-ийн харьцаатай хожигдсон. Мөн тэд өмнөх тойрогт Интер Миланд 5:3-ийн харьцаатай хожигдож, сүүлийн үед тааруу л байгаа. Гэхдээ Клаудио Раниери өнөөдрийн тоглолтонд эерэг дүн авна гэдэгтээ итгэлтэй байна. Аваргуудын лигт талбайдаа хийх тоглолт чухал гэдгийг тэрээр мөн онцолсон юмаа. Мөнхийн хотын баг өнгөрсөн бямба гаригт Наполид хожигдсноор Сери А-г тэргүүлэгч АС Миланаас 13 оноо тасарч эхэлсэн. Тиймээс тэд аваргуудын лигт гол анхаарлаа хандуулж байна.

Клаудио Раниери Шахтёрийн дасгалжуулагч Мирча Луческу италид ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн гэдгийг мөн энэ үеэр онцоллоо. Луческугийн хувьд 1998-99 оны улиралд Интер Миланыг дасгалжуулж байсан юм. Раниери Наполигийн эсрэг багийн ахлагч Франческо Тотти сэлгээнээс тоглуулсан бол лука Тониг амраасан. Харин Мирко Вучинич болон багийн гол довтлогч болоод байгаа Марко Борриелло нарыг гаргасан ч, ялалт байгуулж чадаагүй. Гэхдээ өнөөдөр Борриелло булчингийн бэртэлийн улмаас тоглохгүй байж магадгүй байна. Рома 2006-07 оны улиралд Шахтёртэй нэг хэсэгт орж талбайдаа 4:0-ээр хожиж байжээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж