Эрдэмтэд бодисын үнэртэх шинж чанарыг тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд бодисын үнэртэх шинж чанарыг тодорхойлов

Эрдэмтэд аливаа бодисын үнэр нь молекулын бүтэц байрлалаас бус харин молекулыг бүрдүүлэгч атомын хэлбэлзэх хөдөлгөөний байдлаас шалтгаалдаг тухай шинэ онол нээснийг National Academy of Sciences сэтгүүлд нийтэллээ.

Энэ онолыг нээсэн эрдэмтэд цаашдаа агаарын найрлагаас хортой болон тэсрэх бодисыг илрүүлэх шинэ багаж бүтээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

АНУ-ын Массачусетс Технологийн Дээд Сургуулийн эрдэмтэн Лука Турины удирдлагын дор ажилласан эрдэмтдийн хэсэг уг онолыг нээснээс гадна химийн бодисын үнэртэх шинж чанар химийн шинж чанартай огт холбоогүйг баталсан байна.
Харин ургамал болон зарим шавж сайхан үнэр гарган идэш хоолоо олдог байгалийн харилцан холбоо байдгийг туршилтаар нээжээ. Гэхдээ энэ холбоог батлахын тулд дахин нэмэлт туршилтыг бусад амьд биетүүд тэр тусмаа хүний оролцоотой хийх шаардлагатай хэмээн эрдэмтэд ярьжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж