Fannie Mae ба Freddie Mac компаниудыг хаахын төлөө

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Fannie Mae ба Freddie Mac компаниудыг хаахын төлөө

АНУ-ын Сангийн яам үл хөдлөх хөрөнгийн нийгэмчлэгдсэн  Fannie Mae, Freddie Mac компаниудыг устгахыг санал болгосон тухай Bloomberg мэдээлэв. Сангийн сайд Тимоти Гайтнер ба Орон сууц, хотын хөгжлийн яамны удирдлага Шон Донован нарын илтгэлд энэ талаар дурдсан байна.

Засаг захиргаа “суурь шинэчлэл хийнэ” гэж Гайтнер илтгэлд тэмдэглээд агентлагуудыг татан буулгахаас гадна хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүсийг шаардлагатай, боломжийн байраар хангах ажлыг хийнэ гэжээ.

Одоо үл хөдлөх хөрөнгийн агентлагууд АНУ-ын орон сууцны зээлийн 97 хувийг эзэмших буюу даатгалыг нь хариуцдаг. Хэрэв улс нь Fannie ба Freddie агентлагуудыг хувьчилбал үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү нь өсч, байрны үнэ унана гэж  Moody’s төвийн шинжээчид дүгнэжээ.

Зээлийн хүүгийн баталгааг гаргах замаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд орох замыг нээхээр Үл хөдлөх хөрөнгийн агентлагуудыг АНУ-д байгуулсан юм. Эдгээр агентлагууд нь “улсаас ивээн тэтгэгддэг хувийн үйлдвэр” (GSE), хэмээн 2008 оны есдүгээр сар хүртэл тооцогдож ирсэн байв. Хямралаас болон тэднийг нийгэмчилсэн байна. Улсаас тэднийг 150 тэрбум ам.доллараар дэмжсэн бөгөөд эдгээр агентлагийн гурван жилийн алдагдал нь одоо 200 тэрбум ам.долларт хүрээд байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж