Япон эдийн засгийн байр сууриа алдав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Япон эдийн засгийн байр сууриа алдав

Япон улс АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэсэн байраа алджээ. Хоёрдугаар сарын 14-нд нийтлэгдсэн тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тухай Японы Засгийн газрын гаргасан илтгэлээс иш татан энэ тухай Agence France-Presse мэдээлэв. ДНБ-ий үйлдвэрлэлээр Япон 1968 оноос хойш дэлхийд хоёрдугаарт бичигдэж иржээ.

Өнгөрсөн жилийн үзүүлэлтээр Японы ДНБ-ий үйлдвэрлэл 5,474 их наяд ам.доллар болсон байна. Хятадын үзүүлэлт нь 5,879 их наяд ам.доллар байлаа. Японы эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жилд анх удаагаа 3,9 хувийн үзүүлэлтийг харуулжээ. Харин Хятадын өсөлт нь 10,3 хувьтай байсан юм. Харин ДНБ-ий хүн амд ноогдох хэмжээний үзүүлэлтээрээ Хятад өмнөхийн адил япончуудаас хол хоцорсон хэвээр байгаа юм. Японы нэг хүнд ноогдох бүтээгдэхүүний хэмжээ 40 мянган ам.доллар бол Хятадынх 4,5 мянга юм.

Япон хөгжилтэй орнуудаас эдийн засгийн хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн ба тэдний гол үзүүлэлтийг үүсгэгч экспорт нь эрс буурсан байна. Мөн Япон төсвийн ихээхэн алдагдлаа бууруулж чадахгүй байгаа билээ. Энэ жилийн нэгдүгээр сард Standard & Poor’s агентлаг улсын өрийн асар их хэмжээнээс болон Японы урт хугацааны бие даасан зээлийн чансааг “AA”  зэрэглэлээс “АА-” зэрэглэлд бууруулсан байна. Хятад 2007 онд дэлхийн гурав дахь эдийн засаг болон Германыг тэндээс шахсан юм. Хятадын эдийн засгийн өсөлт буурахгүй бол ойрын 10 жилийн дотор тэд нэгдүгээр эдийн засаг болно гэж шинжээчид дүгнэдэг.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж