Хятад үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ засварлаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Хятад үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ засварлаж байна

Хятадын эрх баригчид нийгмийн дургүйцлийг гаргахгүйн тулд орон сууцны худалдаандаа хязгаарлалт тогтоож байна.

Бээжингийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүссэн хөөсөнцөр байр сууцыг олны хүртээлээс холдуулж байна. Фото: REUTERS/Stringer

Хэрэв хүн үл хөдлөх хоёр байгууламжийн эзэн бол түүнд орон сууц худалдахгүй гэсэн хоригийг Бээжингийн эрх баригчид гаргажээ. Энэ арга хэмжээ нь үл хөдлөх хөрөнгийн салбар дахь дамлан болон Хятадын хотуудын эрчимтэй өсч байгаа байр сууцны үнийг хязгаарлахад чиглэжээ.

Өнөөг хүртэл байр сууц, хотын ойролцоох зуны лаврингийн үнийг эздийнх нь хэтэвчний хэмжээ л үнийг тогтоож байна. Бээжингийн оршин суугчдын 18 хувьд нь мөнгө их байсан бололтой. Өнгөрсөн жилийн сүүлч гэхэд нийслэлийн 800 мянган гэр бүл хэд хэдэн орон сууц, зуны байртай болжээ. Мөн өнгөрсөн жилийн турш Хятадын нийслэлд орон сууцны үнэ улсын хэмжээнд 42 хувиар өсч, нэг ам метрийн үнэ дунджаар 8000 юань (1213 ам.доллар) хүрсэн байв. Бээжингийн сарын дундаж цалин үүнээс хоёр дахин бага.

Энэ долоо хоногоос эхлэн нийслэлийн орон сууцны зах зээлд эрс өөрчлөлт гарах ёстой. Үл хөдлөх хөрөнгийн хоёроос дээш байгууламж эзэмшигчид дахин шинэ байр худалдан авах эрхгүй болов. Байр худалдан авах нь татварын мэдүүлгээ өгөөгүй хотын биш иргэдэд ч хориотой. Тэд байр байтугай машин ч худалдан авч чадахгүй.

Ийм арга хэмжээ авснаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөс үүсгэж байгаа байрны үнийн хэт өсөлтийг хязгаарлана гэж эрх баригчид үзжээ. Урьдчилсан тооцоогоор хориг нь үл хөдлөх хөрөнгийн наймааны хэмжээ байрны үнийн өсөлтийг удаашруулах ажээ. Олон нийтийн асуулгаар Бээжингийнхний талаас илүү хувь ойрын үед үл хөдлөх хөрөнгө авах эрмэлзэлтэй бөгөөд одоогоор хүлээлтийн байдлаас ажиглаж байгаа гэнэ.

Саяхан болсон Давосын эдийн засгийн чуулга дээр үл хөдлөх хөрөнгийн үнийн геометрийн өсөлт нь Хятадын эдийн засгийн томоохон аюул гэж Хятадын Төв банкны зөвлөх Ли Даокуи хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь хамгийн түрүүнд нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх шалтгаан болж магадгүй. Энэ талаар эрх баригчид албан ёсоор ярих дургүй.

БНХАУ-ын Нийгмийн академийн мэдээгээр тус улсын айл өрхийн 85 хувь нь орон сууц авч чадахгүй байна. Гэтэл Хятад даяар “хий үзэгдлийн” хотууд босч саяхан баригдсан байруудад сууц эзэнгүй хэвээр байгаа. Хөрөнгө оруулагчид байрны үнийн оргил цагийг хүлээж буй. Хятадын Цахилгаан хангамжийн албаны мэдээнд 660 хотын 65,5 сая байранд зургаан сарын турш цахилгаан хэрэглэгдээгүй байна гэжээ. Тэдгээр байруудад хүн амьдардаггүй гэсэн үг  юм. Тийм орон сууцуудын  эздийн ихэнх нь дамчид. Эдгээр сул байруудад наад зах нь 200 сая хүн амьдрах боломжтой.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн халалтын эсрэг арга хэмжээг эрх баригчид 2009 оноос эхлэн авч байгаа юм. Энэ жилийн нэгдүгээр сарын сүүлчээс БНХАУ-ын Төрийн зөвлөл үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зохицуулалт хийх хатуу цуврал арга хэмжээг дэмжлээ. Түүнд орон сууцтай ч шинээр байр худалдан авахад анхлан оруулах хөрөнгийн хэмжээг 60 хувьд хүртэл нэмэх тухай зааж өгчээ. Анх удаа байр авч буй хүмүүст энэ хэмжээ нь орон сууцны үнийн 30 хувь байх юм. Худалдан авснаас хойш таван жилийн дотор түүнийг худалдахад тогтоосон татварын хэмжээг бас өөрчилсөн байна.

Нэгдүгээр сарын арга хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн татварыг оруулжээ. Ийм татварын туршилтыг Шанхай ба Чунцин хотноо явуулж байна. Татвар нь бэлгэдлийн гэхээр 0,4-1,2 хувь байгаа бөгөөд түүнийг зөвхөн тансаг орон байранд ногдуулан туршиж байгаа юм. Хамгийн сүүлд сар шинийн нэгнээс эхлэн Орон сууцны яам улсын орон сууцны сангаас олгох үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүүг нэмэгдүүлжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж