“Монгол поп” цомог худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Монгол поп” цомог худалдаанд гарлаа

“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд Монголын хөгжмийн урлагт “Монгол поп” нэртэй үндэсний язгуур урлагаа орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан шинэ урсгалыг гаргаж байгаа аж. Дуучин Д.Болд “Монгол поп” урсгалаа нээг хөгжүүлэх төслийнхөө хүрээнд “Монгол поп” нэртэй бие даасан цомгоо гаргаад байгаа билээ. Тэрбээр сар шинийн баяраар цомгоо худалдаанд гаргах байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилж, өчигдрөөс эхлэн худалдаанд гаргажээ. Түүний “Монгол поп” цомгийг зөвхөн “Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд 9999 төгрөгийн үнэтэй аж. Тус цомог нь нийт 10 дуутай бөгөөд эхний “Нам гүм дундаас”, “Миний хоёр эрдэнэ” зэрэг дууных нь клип үзэгчдэд хүрээд байгаа юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж