Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-15нд шиожих шөнө иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1462 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 47 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Цагдаагийн алба хаагчид гэмт хэргийн шинжтэй бүртгэгдсэн 47 хэргээс 44 хэргийн нь эзэн холбогдогчийг нь тогтоосон байна. Эл хоногт бусдын биед гэмтэл учруулсан зургаа, хулгай 11, танхай зургаа, зам тээврийн 13 осол, зөрчил гарч, таван хүн гэмтсэн байна. Мөн нийслэлд 226, орон нутаг 65 хүн эрүүлжүүлэгджээ.
Ш.Чимэг