Бэртсэн цагдаа нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Бэртсэн цагдаа нас баржээ

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр хүнд  бэртэл авсан цагдаа Э нас баржээ. Тэрбээр үймээний үеэр жагсагчдад зодуулж, тархи нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан байна. Хоёр жил гаруйн хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгэсэн  ч  өвчнөө дийлээгүй  байна. Мөн үймээний үеэр 400 гаруй цагдаа гэмтэж бэртэн, заримынх нь биеийн байдал муу,  төр засгаас тэднийг анхаарахгүй байна гэж Цагдаа ар гэрийн холбооныхон хэлж байна. Тэд өнөөдөр сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийх юм.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж