Тусдаа гарахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Тусдаа гарахад бэлэн үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эцэг эхээсээ тусдаа гарч бие дааж амьдрах үнэхээр янзтай. Хэрэв та the Sims-ын тоглоомоор тоглодог байсан бол дотоод засал чимэглэлийн талаар багагүй зүйл мэддэг байх ёстой. Хэрэв үгүй бол өрх дөнгөж тусгаарлаж байгаа хүнд хэрэг болох зарим нэг зөвлөгөөг танд хүргэж байна.

    1. Хэрэв та арван хоёр настай л биш бол зочдоо шалан дээр суулгах нь бүдүүлэг хэрэг шүү. Магадгүй таны хамгийн түрүүнд худалдаж авах тавилга буйдан байж болно. Гэхдээ төмөр хүрээтэй буйдан хэрэггүй. 

    2. Өглөөний цайгаа кафед ууж байснаас гэртээ илүү тухтай орчинд өөрийн шинэхэн данханд чанасан гарын цайгаа ууж яагаад болохгүй гэж. Амттай бас ашигтай шүү дээ. Ээж тань таниар лав бахархана даа.

    3.Хоол гэснээс та нэг л өдөр бэлэн гоймонгоос залхаж илүү амттай бас янз бүрийн хоол хийж идэхийг хүсдэг болно. Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд хайруулын тавагнаас авахуулаад будаа агшаагч танд хэрэг болно шүү. Ялангуяа ямар ч хоол хийж болдог олон зориулалттай гал тогооны хэрэгсэл сонгохоо бүү мартаарай.
     
    4. Чухал бичиг баримт болох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хадгаламж дэвтэр зэргээ хадгалах усны хамгаалалттай сейф танд мэдээж хэрэгтэй.
    5. Үрчийсэн хувцастай явах нь хэнд ч таатай санагдахгүй. Тиймээс  ярилцлаган дээр боломжийн харагдахын тулд индүү заавал хэрэг болно гэдгийг сана.

    6. Хадаасаар тогтоосон элдэв ханын зураг таны модернист бүтээлч гэдгийг нотолж чадахгүй тиймээс тэдгээр зургаа дотуур байрандаа үлдээсэн нь дээр

    7. Бүсгүйчүүдийг бишрүүлэхэд чинь номын тавиураар дүүргэсэн номнууд танд тус болно. Мэдээж Playboy биш бол шүү дээ. Номын тавиуртаа номнуудаа хичээнгүйлэн нямбай өрөхөө мартуузай.

    8. Дотуур байрны цэвэрлэгч эсвэл ээждээ найддаг байсан үе ард хоцорч цэвэрлэгээг өөрөө хийх цаг ирж байна.  Хэрэв угааж цэвэрлэх таны дуртай ажил бол айх зүйлгүй. Харин  таны цэвэрлэгээг орноос чинь өөр хүн хийдэг байсан бол одоо цахилгаан хэрэгсэлд л найдах болж байна.

    9. Нойлын цаасаа хангалттай хэмжээгээр авч бай. Дахин хэлэхэд хэрэгтэй үед нойлын цаас чинь дуусахыг хүсэхгүй л бол үүнд гар татах хэрэггүй.

    10. Эцэст нь хэлэхэд хөргөгчинд чинь шар айраг хангалттай байгаа эсэхийг шалга. Ачаалал ихтэй шинэ ажлаас орой ирээд хүйтэн шар айраг шимэнгээ ТВ  үзэх аз жаргалыг төсөөлж байна уу? Найз минь энэ л бодит ертөнц шүү дээ.

    Бэлтгэсэн Н. Энх
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж