2011.02.16 тэмдэглэлт өдөр

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

2011.02.16 тэмдэглэлт өдөр

Литва улсын үндэсний баяр
 
Литвийн эртний нийслэл Каунас

Литва улс сэр­гээгдсэн өдөр нь тус улс үн­дэсний баяр юм. Ард түмнээс эр­хээ авсан Литвийн зөвлөл 1918 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнож, ардчилсан Литва улс байгуулагдсаныг зарлажээ.

ӨДРИЙН ИШЛЭЛ

“Англичууд буугаа тоосгоор цэвэр­лэдэггүй. Манайд үүнийг бүү хий. Эс тэгвээс тэд буудаж чадахгүйд хүрнэ, дайны бурхан ивээтүгэй”
(Оросын алдарт зохиолч Николай Семенович Лесков 1831 оны хоёрдугаар сарын 16-нд төржээ.)

В.А. Серов. Зохилч Н.С.Лесковын хөрөг. 1894, Третьяковсийн галерей

Бусад ишлэлээс:
• “Эмэгтэйчүүдийн аз жаргалтай авьяас нь ямар ч дуулианаас айхгүй байх явдал”
• “Өршөөх ба уучлах нь адилхан биш: өршөөлийг зүгээр өгдөг бол уучлал нь гэмийг гэмээр үзэхгүй шалтгааны улмаас гарч ирдэг”

• “Ухаан бүгдэд амьдрал өгнө: усан тэнэг эмэгтэй ухаантай эмэгтэй шиг ч үнсэлдэж чадахгүй”

• “Үнэн бол хоёр талдаа иртэй илд. Түүнийг заримдаа Засгийн газар ч хэрэглэж болохоор”

• “Хамгийн ухаантай хүмүүс эхнэр сонгохоос илүүтэйгээр гутал худалдан авахдаа шилэлтээ хийдэг”

Yйл явдал

Умардынхан анхны ялалтаа байгуулав
 
1862 он: АНУ-ын Иргэний дайны хоёр дахь жилд Умардынхан бригадын генерал Улисс Симпсон Грантын командлалын дор анхны томоохон ялалтыг байгууллаа. Гурав хоногийн байлдааны явцад тэд Кентукки мужийн Донельсоны бэхэлсэн цайзыг эзэлжээ. Бууж өгөх нөхцөлийн талаар ярилцахаар ирсэн төлөөлөгчдөд нь “Үг дуугүй, нэн даруй бууж өгөхөөс өөр ямар нэгэн нөхцөл байхгүй” хэмээн Грант хэлж байжээ. Эндээс “үг дуугүй бууж өгөх” гэсэн нэр томьёо гарчээ. Домогт генералын хувьд ч тэр үг бэлгэдлийн чанартай болсон юм. US гэсэн товчлолыг генералын нэрнээс гадна unconditional surrender («үг дуугүй бууж өгөх») гэх үгийн товчлол гэж уншиж болно. Мөн United States (АНУ) гэж ч хэлж болох ажээ. Донельсоны ялалт умардынханд 12 мянган олзны хүнийг өгөв. Грант дайны төгсгөл рүү бүхий л армийн командлагч болсон бөгөөд хожим АНУ-ын 18 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Алдарт генералаа америкчууд 2005 оны  50 дол­ларын дэвсгэртэд зуран мөнхөлсөн юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж