Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Тэдэнд секс байхгүй

“Сексээс татгалз!” гэж Бельгийн сена­тын Социалист намын  депутат Марлен Теммерман улстөрчдийн эхнэрүүдэд хан­дан уриалав. Эхнэрүүд нь тэднийг Засгийн газраа байгуултал эр нөхөртөө энхрийлэл үзүүлэхгүй байхыг Теммерман санал болгон өдөөв. Холбооны Засгийн газар ордныхоо шатан дээр гэрэл зурагчдын өмнө бөөгнөрөн зогстол тэднийг сексээр “хагсаа” гэж тэр депутат хэлжээ. Бельгид хойш хууль ёсны Засгийн газар 2010 оны тавдугаар сараас байхгүй байна. Франц хэлтний валлончууд, голланд хэлтнүүдийн фламандчуудын хага­рал ээлжит бус сонгуульд хүргэсэн бөгөөд өнөөг хүртэл угсаатны бүлэглэлийнхэн эрх мэдлийн хуваарилалтаа хийж чадахгүй явж ирлээ. “Энэ цаашид үргэлжлэх ёсгүй!” гэж эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжилтэй Тем­мерман уурлаад “хөлөө чанга хавчья!” гэж депутатуудын эхнэрүүдэд уриалав. Секс ажил хаялт зөрүүд улстөрчдийг зөвшилцөлд хүргэнэ гэдэгт Теммерман үнэнхүү итгэж байгаа бололтой.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж