ОХУ-ын Мөрдөн байцаах товчооны мэдээгээр Москва хотын өнгөрсөн жилийн авлигын дундаж хэмжээ 600 мянган рубль болжээ. Оросын статистикийн мэдээгээр нийслэлд нь 172 мянган албан тушаалтнууд (хотын захиргааны 125 мянга, холбооны засаглалын 47 мянга) ажилладаг бөгөөд хэрэв тэдний нэг нь жилд ганцхан удаа авилга авлаа гэхэд түүний нийт хэмжээ нь 103 тэрбум рубль (2011 оны хотын төсвийн 1,39 их наяд рублийн 7,4 хувь нь) болж байна. Нийслэлийн оршин суугчдийн нэг хүний дундаж орлого өнгөрсөн жилд 516 мянган рубль болсон ба хотын иргэн бүр нь орлогоосоо 1,9 хувиа авлигад зарцуулсан болж байна.
Саяхан ерөнхийлөгч Дмитрий Медведевийн санал болгосноор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 150000-1000000 рублийн авлига авсан нь илэрвэл тэр хэмжээнээс 40-70 дахин их мөнгөөр торгох болжээ. Хэрэв энэ хууль хэрэгжээд Москвагийн авлигач бүрийг хамгийн бага хэмжээгээр торголоо гэхэд 4,13 их наяд рублийг цуглуулж болох юм. Тэр их мөнгөөр 2018 оны 1,5 их наядын зардалтай хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шиг бараг гурван арга хэмжээг хийж болох гэнэ Мөн улсын захиалгаас албан тушаалтнуудын завшдаг гэх албан ёсны үнэлгээний жилийн нэг их наяд рубльтэй тэнцэх орлогыг дөрвөн жилийн турш нөхөх боломжтой аж.
Ш.САМБУУ