“Адуучин” тэмцээн зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Адуучин” тэмцээн зохион байгууллаа

Төв аймгийн Аргалант сумын уяачдын “Нөхөрлөл гал”-аас санаачлан сумын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл” хамтран “Адуучин” тэмцээнийг зохион байгууллаа.  Энэ тэмцээнд 10  малчны бүлгийн 30 гаруй залуус оролцлоо. Тэмцээнд: Уурга шүүрэх, эмнэг булгиулах, морь сэлгэж  унах, морь уургалах, ногт зангидах төрлүүдээр явагдсанаас Б.Алтансүх, Ц.Батцоож,Г.Ичинхорлоо нарын “Жавхлант”  бүлэг тэргүүлж, Магнайбаяр, Мөнгөншагай, Тунгалаг  “Эвсэг”, Базар-Адъяа, Энхбаяр, Нямбаяр”Бяцхан” бүлгүүд дэд байрыг эзэллээ.

                                                                                                         Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж