Туркийн кино өдрүүд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Туркийн кино өдрүүд нээлтээ хийнэ

“Боролдой” студийн “Black Box” театрт энэ сарын 18-нд Туркийн кино өдрүүд нээлтээ хийх гэж байна. Тус улсын элчин сайдын яамтай хамтран “Боролдой” студийн “Black Box” театрт Канн, Хьюстоны олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн Туркийн дэлгэцийн алдартай бүтээлүүдийг энэ сарын 18-20-нд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжийг олгож байна.  Туркийн кино өдрүүд Токио, Истанбул, Йерусалимын кино наадмаас шагнал хүртсэн “The Departure” киногоор нээлтээ хийх ажээ. Тус кинонд Туркт амьдардаг Айза гэдэг жүжигчин бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд хайр сэтгэлтэйгээ учирсан бүсгүй 2003 онд Ирак руу америкчууд довтолоход хайртай залуугаасаа холбоо тасарснаар үйл явдал нь өрнөдөг юм байна. 

Мөн энэ сарын 19-нд Хьюстоны олон улсын кино наадмын шагналт “White angel”, “Don’t be crazy crazy”, 20-нд Сан Себастианы кино наадмын шагналт “Pandora’s box”, “Алтан аяга” болон “Ханедан” олон улсын кино наадмын “Mommo my sister”, Каннын кино наадмын шагналт “Three monkeys” зэрэг олон сонирхолтой киног үнэ төлбөргүй толилуулах нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж