Д.Түвшинсайхны “Эргэцүүлэл” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Д.Түвшинсайхны “Эргэцүүлэл” тоглолт болно

Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайханы “Эргэцүүлэл” уран бүтээлийн үдэшлэг энэ сарын 19-нд Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байна. Тоглолтод дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд дан хөгжмийн 13 бүтээл, дуулаачийн 15 дуу эгшиглэх гэнэ. “Эргэцүүлэл” тоглолтод Монгол Улсын морин хуурын чуулга, ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, соёлын тэргүүний ажилтан Б.Цогтдэлгэр, Д.Жавхаасайхан, А.Ширмэнтуяа, “Шуранхай” хамтлаг, “Voice” групп, Хөгжим бүжгийн коллежийн үндэсний хөгжмийн ангийн оюутнууд оролцох юм. Харин тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Гэгээн хангай” клуб, ерөнхий зохион байгуулагчаар “Apple” production  ажиллаж байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж