Шилдгүүдийг 18 номинациар шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Шилдгүүдийг 18 номинациар шалгаруулна

Монголын үндэсний кино урлагийн академиас зохион байгуулж буй “Academy Awards” шагнал гардуулах ёслол ирэх сарын 3-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Энэхүү наадам нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг “Улаанбаатар” кино наадам бөгөөд энэ жилээс нэрээ өөрчилж “Academy Awards” нэрээр зохион байгуулах юм. Гурван жилд нэг удаа болдог байсан “Улаанбаатар” кино наадам нь өнгөрсөн онд болох ёстой байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилсон. Хамгийн сүүлд 2007 онд зохион байгуулсан “Улаанбаатар” кино наадамд найруулагч З.Батболдын “Боолын гэрээ” уран сайхны кино шилдгээр шалгарч байсан юм. Энэ жилийн “Academy Awards” наадамд 2009-2010 онд бүтээсэн кинонууд өрсөлдөх бөгөөд нийт 18 номинациар шилдгүүдээ тодруулах гэнэ. Үүнд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, шилдэг дуу, шилдэг дууны найруулагч, шилдэг нүүр будалт, шилдэг хувцас дизайн, шилдэг дебют, шилдэг киноны хөгжим, шилдэг зураач, шилдэг зураглаач, шилдэг баримтат кино зэрэг номинациар Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах юм байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж