Apple-ийн хэрэгслүүдэд зориулсан бүрээсүүд

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Apple-ийн хэрэгслүүдэд зориулсан бүрээсүүд

АНУ-ын Byrd & Belle дэлгүүр Apple-ийн хэрэгслүүдэд зориулсан төрөл бүрийн гараар урласан цүнх, гэр, бүрээснүүдийг санал болгож байна.  iPhone, iPad зэрэгт зориулсан бүх төрлийн гэр, бүрээснүүдийг маш зөөлөн ноос болон гар аргаар боловсруулсан арьсыг хослуулан гоёмсог нарийн хийцээр урлажээ.

Энэхүү утас болон таблетны гэрүүд нь Apple-ийн хэрэглэгчдийг үнэт зүйлсээ гэмтээхээс хамгаалахад хамгийн найдвартай тусалж, торго мэт зөөлөн гадаргуу, авсаархан хийц, үзэмжээрээ бусад төрлийн гэр, цүнхнүүдээс ялгарч чадаж байна. Ноосон гэрнүүд хэд хэдэн өнгийн сонголттой байгаа бөгөөд хэрэглэгчид бор саарал өнгийн гэрийг хамгийн ихээр сонгож байгаа гэнэ. Харин үнийн хувьд 8-76 ам.долларын хооронд байгаа бөгөөд зөөврийн компьютерт зориулсан цүнх нь 74 ам.доллар, iPhone-д зориулсан гэр нь 28 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байгаа ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж